А.Уянга
Байгаль хамгаалал төслийн удирдагч
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Төслийн удирдлага, Судалгаа шинжилгээ
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг uyanga.ariya@tnc.orgНамтар
А.Уянга нь “Дэ Нэйче Консерванси” (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Байгаль хамгаалал төслийн удирдагчаар 2019 оноос хойш ажиллаж байна. Тэрээр анх 2017 оны дөрөвдүгээр сард тус байгууллагад НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байсан Байгаль хамгаалал төслийн зохицуулагчаар ажиллаж байсан юм.
А.Уянга нь TNC байгууллагад ажиллаж эхлэхээсээ өмнө Японы Окаяамагийн Их Сургуулийн Ойн экологи, физиологийн лаборатори, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан, туслах багшаар ажиллаж чамгүй туршлага хуримтлуулсан юм. Үүнээс гадна МУИС-ийн Ойн тэнхим, болоод ХААИС-д багшилж байсан туршлагатай.
Тэрээр МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуульд Ойн ухааны чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Мөн Японы Окаяамагийн Их Сургуулийн Байгаль орчин, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны сургуульд докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуульд докторын дараах сургалтад хамрагдаж, 2016 онд төгссөн юм.
Түүнчлэн 2009 онд Кентакки мужийн Ричмонд дахь Зүүн Кентаккигийн Их Сургуулийн Урлаг, Шинжлэх Ухааны Коллеж дахь Камберландын Ойн Шинжлэх Ухааны Лаборатори, 2010 онд Японы Окаяамагийн их сургуулийн байгаль орчин, хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн.