Манай хамт олон

С.Сүмжидмаа

Бэлчээрийн менежментийн мэргэжилтэн

С.Сүмжидмаа, Бэлчээрийн менежментийн мэргэжилтэн

С.Сүмжидмаа Бэлчээрийн менежментийн мэргэжилтэн © TNC

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Бэлчээрийн мониторинг, үнэлгээ ба Тогтвортой хөгжлийн менежмент

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Цахим хаяг

Намтар

С.Сүмжидмаа нь Дэ Нэйче Консерванси байгууллагад Бэлчээрийн менежментийн мэргэжилтэн албан тушаалыг хашдаг.

Тэрээр ургамлын экологич/бэлчээр судлаач мэргэжилтэй бөгөөд бэлчээрийн мониторинг, үнэлгээ, ба тогтвортой менежментийн чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай. Түүнчлэн энэ чиглэлийн хэд хэдэн шинжлэх ухааны өгүүлэл, гарын авлагын зохиогч юм. С.Сүмжидмаа нь хөдөө аж ахуй, бэлчээрийн тогтвортой менежментийн чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан.

С.Сүмжидмаа нь Монгол Улсын Их Сургуулийн бакалавр, магистр зэргээр экологи, байгаль хамгааллын чиглэлээр суралцаж төгссөн ба Исландын Хөдөө Аж Ахуйн Их сургуульд “Монгол орны бэлчээрийн доройтлын хэв маяг ба хөтлөгч хүчин зүйл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэхүү дипломын ажил нь Монгол орны бэлчээрийн доройтлын талаарх өмнөх мэдлэгийг нэгтгээд зогсохгүй, бэлчээрийн хөдлөл зүйн чиг хандлага ба түүний хөтлөгч хүчин зүйлийн талаар шинэ ойлголтуудыг бий болгоход хувь нэмрээ оруулсан юм.

+ Read full biography - Collapse biography