Г.Пүрэвбаатар
Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлал
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг p.ganbold@tnc.orgНамтар
Г.Пүрэвбаатар нь “Дэ Нэйче Консерванси” (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтнээр ажилладаг.
2014 оноос эхлэн TNC байгууллагад дадлагажигчаас эхлээд Газарзүйн мэдээллийн системийн техникч, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн зэрэг албан тушаал хашиж байсан. Энэ хугацаандаа тэрээр Экологийн бүс нутгийн үнэлгээ, Нөлөөлөл бууруулах программ, Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах байгальд суурилсан шийдэл зэрэг томоохон төслүүдэд чухал үүргийг гүйцэтгэж ирсэн.
Г.Пүрэвбаатар нь Газарзүйн Мэдээллийн Системээс гадна Adobe программуудыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн бөгөөд чадварлаг дрон нисгэгч юм. Мөн тэрээр байгаль орчныг үр дүнтэй хамгаалахад технологийн шийдлийг ашиглах хүсэл эрмэлзэлтэй бөгөөд TNC болон байгаль хамгааллын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байдаг.
Тэрээр МУИС-д Газарзүйн Мэдээллийн Систем болон Зайнаас Тандан Судлах чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалан мэргэшсэн бөгөөд эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн Байгаль орчны хяналт үнэлгээний чиглэлээр магистрын зэргийн түвшинд суралцаж байна.