Б.Оюунтүлхүүр
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн Байгаль хамгааллын төлөвлөлт хариуцсан зөвлөх
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Байгаль хамгаалал, Төслийн менежмент
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг o.bandi@tnc.orgНамтар
Б.Оюунтүлхүүр нь 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Дэ Нэйче Консерванси байгууллагын “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн Байгаль хамгааллын төлөвлөлт хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
Тэрээр 1993-1997 онд Байгаль Орчны Яамны Газрын бодлогын хүрээлэнгийн Газрын нөөцийн мэдээлэл, газар зүйн мэдээллийн албаны эрдэмтэн судлаач, 1997-2002 онд Газрын харилцааны албаны Газрын кадастрын лабораторийн газрын менежер, 2003 оноос Монгол дахь НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн байгаль хамгааллын төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлт, тайлагнал, чанарын баталгаажуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, төслийн удирдлагыг хариуцан ажиллаж байсан.
Б.Оюунтүлхүүр нь байгалийн нөөцийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, газар болон бэлчээрийн менежмент, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент ба санхүүжилт, тогтвортой ноолуур, нутгийн иргэдийн амьжиргаа ба тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, саармагжуулах зэрэг байгаль орчин, хөдөө аж ахуйн асуудлаар 15 гаруй жил ажилласан туршлагатай.
Түүнчлэн Б. Оюунтүлхүүр 1993 онд Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн Инженерийн ухааны магистр, 2003 онд Нидерланд улсад Гео-мэдээллийн шинжлэх ухаан, дэлхийн ажиглалтын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.