Х.Мөнх-Оргил
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилт төслийн Нутгийн иргэдийн асуудал хариуцсан зохицуулагч
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Нутгийн иргэдийн хөгжил, Аялал жуулчлал
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг m.khurelchudur@tnc.orgНамтар
Х.Мөнх-Оргил нь “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн Нутгийн иргэдийн асуудал хариуцсан зохицуулагчаар ажиллаж байна. Тэрээр байгаль орчин, нийгмийн нөлөөллийн менежментийг ашиглах, улмаар хүний эрхэд суурилсан арга барилд суурилан нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, сайжруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр нутгийн иргэдтэй 2018 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад хүнсний ногоо тариалагчидтай ажиллаж, тэдний зах зээлийн холболт, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх зорилго бүхий органик хүнсний тухай болон хөдөө аж ахуйн зохистой дадлын бодлого, чадавхи бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Цаашлаад Дэ Нэйчэ Консерванси байгууллагын Монголын хөтөлбөрийн газрын хэрэгжүүлж буй Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал төсөлд малчин иргэдийг амьжиргааг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох зорилгын хүрээнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, нутгийн иргэдийг зөгийн аж ахуй эзэмшихэд дэмжлэг үзүүлэх гэх мэтчилэн нутгийн иргэдийн 30 гаруй нөхөрлөлтэй ажиллаж байсан.
Түүнчлэн, Х.Мөнх-Оргил нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан туршлагатай бөгөөд нутгийн иргэдэд орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн энтрепрэйнэр чадвар олгох чиглэлээр ажиллаж байсан. Аливаа ажлын байр болон хүмүүнлэгийн төслүүдэд олон талт оролцоо бүхий ажлын арга барилыг дэмждэг хүний эрхэд суурилсан арга барил нь тогтвортой хөгжлийн төслүүдийн суурь гэдэгт тэрээр итгэдэг.
Монгол Улсын Их Сургуулийг байгалийн аялал жуулчлалын мэргэжлээр төгсөж, улмаар Тайванийн соёлын их сургуульд олон улсын бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.