Б.Ганхуяг
“Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Нутгийн иргэдийн хөгжлийн мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Нутгийн иргэдийн хөгжил, Байгалийн нөөцийн менежмент
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг gankhuyag.balbar@tnc.orgНамтар
Б.Ганхуяг нь Дэ Нэйчэ Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Нутгийн иргэдийн хөгжлийн мэргэжилтнээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү төсөл нь Монгол улсын 5 аймгийн 28 суманд хэрэгждэг бөгөөд Байгалийн нөөцийн хамтын менежментийг нэвтрүүлэхээр 5600 гаруй малчин өрхүүд хамтарсан 281 нөхөрлөлүүд байгуулагдан нутгийн иргэд эрхээ баталгаажуулан ажиллаж байна. Б.Ганхуяг нь эдгээр бүх нөхөрлөлийн гишүүд, малчдыг сургаж чадавхжуулах ажлыг хариуцан ажилладаг.
Б.Ганхуяг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, Засаг дарга, Онон-Балжийн БЦГ-ын дарга, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Дорнод Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой амьжиргааны арга зам” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газарт Нутгийн иргэдийн хөгжлийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Дээрх байгууллагуудад тэрээр ажиллаж байхдаа Монгол орны олон аймаг сумд хөдөөгийн малчин иргэдэд байгалийн нөөцийн хамтын менежментийн хууль эрхийг таниулах, эзэмшүүлэх, тэдний эрх зүйн чадамжийг бий болгох, эрхийг баталгаажуулах ажил хийсэн.
Б.Ганхуяг нь Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал, Байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр 25 дахь жилдээ ажиллаж байна.
Тэрээр Монгол улсын ШУТИС-д Геологи, ХААИС-д Эдийн засгийн статистик, Удирдлагын академид Нийтийн захиргаа, Жоржтауны Их Сургуульд Олон нийттэй харилцах, байгаль хамгааллын маркетинг чиглэлээр тус тус суралцсан юм.