О.Энхтуяа
“Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Хүндэт зөвлөх
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Тогтвортой хөгжлийн бодлого, Төрийн бус байгууллагын удирдахуйн ухаан
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг eoidov@tnc.orgНамтар
О.Энхтуяа нь Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Хүндэт зөвлөх юм. Тэрээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө тууштай зүтгэж, Засгийн газар, Хөгжлийн агентлагууд, ТББ-уудад ажиллаж байсан нэр хүндтэй удирдагч юм. О.Энхтуяа нь 2008 – 2019 оны хооронд TNC байгууллагад Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.
Тэрээр ТNC байгууллагад ажиллаж эхлэхээсээ өмнө Мянганы Сорилтын Сангийн Үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа АНУ-аас 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авах хэлцлийг амжилттай хийж байжээ. Мөн 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. О.Энхтуяа төр засгийн байгууллагуудад ажиллаж өргөн мэдлэг туршлага хуримтлуулсан төдийгүй манай улсын анхны төрийн бус байгууллагуудын нэг болох Либерал эмэгтэйчүүдийн оюуны санг үндэслэн байгуулж иргэний нийгмийн байгуулалд гар бие оролцож ирсэн нэгэн юм.
Сүүлийн жилүүдэд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Хүний эрхэд суурилсан байгаль хамгааллын бодлогод анхаарал хандуулан ажиллаж Нутгийн иргэдийн оролцоотой байгалийн нөөцийн менежментийн төслийг эхлүүлсэн.
О.Энхтуяа Америкийн Их Сургуулийн Олон Улсын Харилцааны сургуулийн магистр зэрэгтэй. Вашингтон Хуулийн Коллежид Хүний эрхийн олон улсын хуулиар Х. Хамфрэй болон Реган-Фаселл хөтөлбөрт хамрагдсан.