Манай хамт олон

Д.Байгалмаа

“Дэ Нэйче Консерванси” байгууллагын Ёс зүй, комплайнс хариуцсан Ази Номхон далайн бүсийн захирал

Д.Байгалмаа

Д.Байгалмаа Ёс зүй, комплайнс хариуцсан Ази Номхон далайн бүсийн захирал © Т.Сүндари

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Ёс зүй, комплайнс, санхүү, үйл ажиллагаа

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Цахим хаяг

Намтар

Д.Байгалмаа 2021 оны 10 дугаар сард TNC байгууллагын Ёс зүй, комплайнсын багын гүшүүн болсон бөгөөд Ази Номхон далайн бүсийн анхны Ёс зүй, комплайнс хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр удирдлагын баг болон ажилтнуудтай хамтарч байгууллагын зөв соёлыг дэмжиж дэлгэрүүлэхийн сацуу эрсдлийн үнэлгээ хийж дотооддоо мөрдөж буй дүрэм журам, үйл ажиллагааны горим, хууль эрх зүйн нийцлийн мониторинг хариуцаж ажилладаг. Байгалмаа нь олон улсын болон төрийн бус байгууллагад 27 жил ажилсан туршлагатай.

Байгалмаа нь TNC байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан анхны захирал байсан юм. Тэрээр санхүү, захиргаа, хүний нөөц, мэдээллийн систем, аюулгүй байдалтай холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгууллагын бодлогын баримт бичиг, дүрэм журам, хууль эрх зүйн нийцэл болон донор байгууллагуудын шаардлагыг хангаж ажилласнаар Монгол дахь хөтөлбөрийг бэхжүүлэхэд 13 жилийг зарцуулсан болно.

Байгалмаа нь 1994 онд Гадаад хэлний дээд сургууль, 2001 онд МУ-н Их Сургуулийн Хуулийн Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

+ Read full biography - Collapse biography