Э.Баасансүрэн
Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал төслийн Байгалийн нөөцийн менежментийн мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Нутгийн иргэдийн хөгжил, Байгалийн нөөцийн менежмент
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг e.baasansuren@tnc.orgНамтар
Э.Баасансүрэн нь Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал төслийн Байгалийн нөөцийн менежментийн мэргэжилтнээр ажилладаг.
Тэрээр сүүлийн зургаан жилийн хугацаанд Хэнтий аймаг дахь нөхөрлөлийг удирдаж, Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал төслийг амжилттай хэрэгжүүлэх, өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Э.Баасансүрэн нь олон нийтэд түшиглэсэн нөхөрлөл, холбоодыг байгуулж, чадавхжуулах болоод төрөл бүрийн хамтрагч талууд, ялангуяа орон нутгийн иргэд болон төрийн байгууллагуудын харилцаа холбоог бий болгох, орон нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төсөв, санхүүжилтийг баталгаажуулах, орон нутгийн түвшинд төрөл бүрийн арга хэмжээ, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах талаар арвин туршлагатай.
Э.Баасансүрэн нь ХААИС-д Байгаль орчны шинжлэх ухааны мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд одоо МУИС-д Экологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Тэрээр орон нутгийн иргэдэд байгаль хамгаалах үзэл баримтлалыг ойлгуулж, тэдэнд байгаль хамгаалах хүчин чармайлтаас ашиг хүртээх замаар тогтвортой хөгжлийг дэмжихийг эрмэлздэг. Түүнчлэн Э. Баасансүрэн нь байгаль хамгааллын сургагч багш юм.