Э.Төгөлдөр
Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал төслийн удирдагч
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Төслийн менежент, Нутгийн иргэдийн хөгжил
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг tuguldur.e@tnc.orgНамтар
Э.Төгөлдөр нь Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын “Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал” төслийн удирдагч юм. Тэрээр байгаль хамгааллын нээлттэй стандарт (Conservation Standard), оролцооны аргаар байгаль хамгааллыг төлөвлөн хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшсэн.
Төгөлдөр нь 2009 онд TNC байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газарт биологичоор ажлын гараагаа эхэлсэн өгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийг талуудын оролцоотой хамгаалах ажилд 10 гаруй жилээ зориулсан.
Төөгий нь нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал төсөлд шинжлэх ухааны ололт, амжилтыг нутгийн иргэдийн оролцоотойгоор газар дээр нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн тэрээр байгаль хамгаалах сургагч багш нарын сүлжээний Монгол дахь франчайз бөгөөд байгаль хамгааллын стандартыг Монгол оронд нэвтрүүлэн нутагшуулахад гар бие оролцсон. Үүний үр дүнд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг Нээлттэй стандарт аргачлалын дагуу боловсруулдаг болсон байна. Түүнчлэн СМАРТ эргүүл хяналт, мониторингийн арга зүйг боловсруулан Монгол орны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрүүлэхэд арга зүйг нь боловсруулсан.
Төгөлдөр нь МУБИС-ийг биологи, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр бакалавр, амьтан судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.