Манай хамт олон

A.Эрдэнэчимэг

Уур амьсгалын төслийн зохицуулагч

А.Эрдэнэчимэг

А.Эрдэнэчимэг Уур амьсгалын төслийн зохицуулагч © TNC

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн нүүрстөрөгч, бэлчээр болон хүлэрт намгийн хамгаалал

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Цахим хаяг

Намтар

А.Эрдэнэчимэг нь 2023 оноос TNC байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт Уур амьсгалын төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Тэрээр уур амьсгалын төслүүдийг удирдан чиглүүлэн ажиллаж буй бөгөөд тэр дундаа Бэлчээрийн нүүрстөрөгчийн зах зээлийн төсөл, Хүлэрт намгийн хамгааллын төслүүдийг удирдан хэрэгжилтийг ханган ажилладаг. А.Эрдэнэчимэг нь нүүрс хүчлийн хийг бууруулах, орон нутгийн иргэдэд түшиглэн хүлэрт намгийг хамгаалах, бэлчээрийн нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Тэрээр Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах төслийн удирдагчаар ажиллаж байсан. Мөн тэрээр Монгол улсын Хөдөө Аж Ахуйн их сургуульд байгаль орчны хамгаалал, бэлчээрийн менежментийн чиглэлээр багш, судлаачаар 10 гаруй ажил ажилласан. А.Эрдэнэчимэг нь менежментийн төлөвлөгөө боловсруулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх төслийн оролцогч талууд болох орон нутгийн иргэд, удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран судалгааны ажлыг хэрэгжүүлэх, удирдах ажлыг хийж байв.

А.Эрдэнэчимэг нь Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийг Газар зохион байгуулалтын инженерээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд Исланд улсын Хөдөө аж ахуйн их сургуульд Газрын нөхөн сэргээлт ба тогтвортой газрын менежментийн чиглэлээр суралцсан. 2021 онд Хятад улсын Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн их сургуульд Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.

+ Read full biography - Collapse biography