Д.Ерөө
Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газрын Хүний нөөцийн менежер
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Хүний нөөцийн менежмент, Авъяас чадварын менежмент, Сургалт, Хөдөлмөрийн харилцаа
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг yeruu.dashzeveg@tnc.orgНамтар
Д.Ерөө нь, Дэ Нэйче Консерванси (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газарт Хүний нөөцийн менежерийн ажил үүргийг гүйцэтгэдэг. Тэрээр аливаа байгууллагын хамгийн гол нөөц болох Хүний нөөцийн үйл ажиллагааг удирдан ажиллаж, TNC байгууллагын 2030 зорилтын биелэлтийн хэрэгжилтэд хүний нөөцийн үйл ажиллагааг хангахад буюу эерэг соёлыг түгээх, ажилтнуудын нийгмийн асуудлуудыг хариуцах, ажилтан болон байгууллагын хүний нөөцийн хэрэгцээнд туслалцах зэргээр ажилладаг. Энэхүү албан тушаалын хүрээнд тэрээр Ази Номхон далайн бүс нутгийн Хүний нөөцийн багт Монгол дахь төлөөлөгчийн газрын хүний нөөцийн үйл ажиллагааг удирдан ажилладаг.
Д.Ерөө нь TNC байгууллагад ажилд орохоосоо өмнө Монголын томоохон хувийн хэвшлийн байгууллагуудад хүний нөөц, сургалт, захиргааны багуудыг удирдан зохион байгуулж ажиллаж байсан. Тэрээр Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын нэмэлт өөрчлөлтөд уул уурхайн томоохон байгууллагуудын төлөөлөл болон оролцож, өөрийн санал туршлагаас хуваалцаж байсан туршлагатай. Чөлөөт цагаараа сэтгэл судлалын шинжлэх ухааныг судлах сонирхолтой тэрээр ирээдүйн хүний нөөцийн чиглэл нь сэтгэл судлалын шинжлэх ухаантай бүрэн холбогдоно гэдэгт итгэлтэй байдагтай холбоотой.
Тэрээр Төрийн удирдлагын Магистрын зэргийг БНХАУ-д эзэмшсэн, Төслийн Хүний нөөцийн менежментээр мэргэшсэн, салбартаа дадлага туршлагатай мэргэжилтэн юм.