Манай хамт олон

Б.Оюунмөнх

Цэнгэг ус хариуцсан мэргэжилтэн

Б.Оюунмөнх, Цэнгэг ус хариуцсан мэргэжилтэн

Б.Оюунмөнх Цэнгэг ус хариуцсан мэргэжилтэн © TNC

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Усны нөөцийн нэгдсэн менежмент болон төлөвлөлт, Гадаргын усны загварчлал, Эрсдэлийн үнэлгээ

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Цахим хаяг

Намтар

Б.Оюунмөнх нь 2023 оноос хойш Дэ Нэйче Консерванси Монгол дахь Төлөөлөгчийн Газарт Цэнгэг ус хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрээр усны нөөц хамгаалах, зохистой ашиглах арга хэмжээг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Тиймээс усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, сав газрын захиргаа, судлаачид, зөвлөхүүд гэх мэт олон талуудтай хамтран ажилладаг.

Б.Оюунмөнх нь Усны Үндэсний Хорооны Нарийн Бичгийн Газарт ажилтан, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарт Цэнгэг ус хариуцсан ажилтан, Азийн Хөгжлийн Банкны төслүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр ХБНГУ-ын Боннын Их Сургуулийн Байгалийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны магистр, Экологи, байгаль хамгааллын бакалавр зэрэгтэй.

Б.Оюунмөнх нь байгальд аялах дуртай учир хүн болон зэрлэг ан амьтны сайн сайхны төлөө байгаль хамгаалах үйлст өөрийн хувь нэмрийг оруулж буйдаа их баяртай байдаг.

+ Read full biography - Collapse biography