Г.Мөнхзул
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийн Арга хэмжээ хариуцсан зөвлөх
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Арга хэмжээ зохион байгуулалт, Төслийн удирдлага, Хамтын ажиллагаа ба талуудын оролцоог хангах
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг m.ganbaatar@tnc.orgНамтар
Г.Мөнхзул нь “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийн Арга хэмжээний зөвлөхөөр 2023 оноос хойш ажиллаж байна. Тэрээр энэхүү хөтөлбөрийн хүрээнд маш олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ нь тус хөтөлбөрийн оролцогч талуудын ажил хэрэгч, бүтээлч хамтын ажиллагааг бий болгох чухал үүрэгтэй юм. Мөнхзул нь Монгол дахь хөтөлбөрийн бусад төсөл, нэгжүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, хэтийн төлөвийг өргөжүүлэх, түншлэлийг бэхжүүлэх зорилготой дотоодод болон гадаад улсад туршлага солилцооны аяллыг зохион байгуулдаг.
Тэрээр 2011-2014 оны хооронд Дэ Нэйче Консерванси Монгол дах төлөөлөгчийн газрын “Монголын өмнийн говийн экологийн бүс нутгийн үнэлгээ” төслийн хамтын ажиллагааны зохицуулагчаар ажиллаж байсан. Түүнчлэн, тэрээр банк санхүүгийн салбарт арав гаруй жил ажиллан туршлага хуримтлуулсан. Энэ хугацаанд тэрээр харилцагчийн үйлчилгээ, зочломтгой ёс, салбарын удирдлага, болон тогтвортой хөгжлийн санаачилгыг хариуцах зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэж байсан юм.
Г.Мөнхзул нь Монгол улсын их сургуулийн Гадаад хэл соёлын сургуулиас олон улс болон соёл судлалын боловсрол эзэмшсэн, Бүгд найрамдах Болгарын улсын Русе хотын их сургуулийн Европ судлалын магистр зэрэгтэй. Тэрээр төслийн удирдлага, талуудын оролцоо, хамтын ажиллагаа, харилцагчийн үйлчилгээ, зочлох ёс, банк санхүүгийн салбар дахь салбарын удирдлага зэрэг чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм.