Э.Анхбаяр
Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ хариуцсан мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Газар зохион байгуулалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг a.enkhbold@tnc.orgНамтар
Э.Анхбаяр нь 2018 оноос “Дэ Нэйче Консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт Байгаль хамгаалал төслийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ” хариуцсан мэргэжлээр ажиллаж байна. Энэ хүрээнд, экологийн чухал ач холбогдолтой, ирээдүйд хамгаалах шаардлагатай газар нутгуудыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахад анхаарч ажилладаг.
Э.Анхбаяр 2007-2012 онд Газар зохион байгуулалт, кадастрын мэргэжлийн компанид ахлах инженерээр ажилласан. 2013-2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, Ус, Тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст Монгол улсын усны кадастр хариуцсан мэргэжилтэн болон Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.
Э.Анхбаяр нь Хот төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, байр зүйн зураглал үйлдэх, кадастрын бүртгэлийн мэдээллийн сан хөтлөх, Уул уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, Байгаль орчны суурь мэдээллүүд бүрдүүлж хяналт мониторинг хийх, экологийн хохирол тооцох, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалллыг хэрэгжүүлэх болоод байгаль хамгааллын чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлж байсан туршлагатай.
Э.Анхбаяр нь 2008 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг төгсөж, 2010 онд Магистрын зэрэг хамгаалсан.